A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2002 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 26 Улаанбаатар хот

ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

"Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай" Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Албан татварыг жишгээр ногдуулах орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлэгч татвар төлөгчийн гэрчилгээ ТМ-06"-ний загварыг 1 дүгээр хавсралтаар, "Сум, аймаг, хот, улс хооронд автомашинаар зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч татвар төлөгчийн гэрчилгээ ТМ-07"-ний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан гэрчилгээг татвар төлөгчдөд олгож, аргачлалыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ