A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 220

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах тухай журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ажлын зураг авалт хийхэд баримтлах журам”-ыг 3 дугаар хавсралтаар, “Эд хөрөнгө битүүмжлэхэд баримтлах журам”-ыг 4 дүгээр хавсралтаар, “Үзлэг хийхэд баримтлах журам”-ыг 5 дугаар хавсралтаар, “Тооллого явуулахад баримтлах журам”-ыг 6 дугаар хавсралтаар, “Шүүхэд нэхэмжлэл бичих тухай зөвлөмж”-ийг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан ҮТЕГ-ын даргын 2008 оны 153, 183 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Батлагдсан журам, зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны татварын албадад, татвар хураалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай уялдуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татварын удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс/Б.Эрдэнэбаатар/, Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс /О.Цогт/-т тус тус даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ