A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГД-ын 2014 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

1.”Үндэсний Татварын Албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийг 1 дүгээр хавсралтаар, хөтлөх анхан шатны бүртгэл болон маягтын загвар /ХШ ¹ 01, 02, ХШТ ¹ 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11/-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан дүрмийг Үндэсний Татварын Албаны хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалт, арга зүйн хэлтэс /Ч.Гансүх/, УТОХГ, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан ҮТЕГ-ын даргын 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 71, 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 168, 2003 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 125, 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тушаалаар баталсан “Татварын давхар хяналт шалгалт хийх журам”, “Татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”, “татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах журам”, “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэнд нэгдсэн дугаар хэрэглэх журам”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЗОРИГ