Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр                 Дугаар 129                           Улаанбаатар хот                                                                                                                             

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээг авах, түүнийг татварын хяналтанд ашиглах журмыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын хэлтэс /Ч.Гансүх/-т даалгасугай. 


ДАРГА                         Л.ЗОРИГ



                                             2004 оны 8 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 2479 дүгээрт бүртгэсэн