A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "Монгол нүүрс" төсөл, мөн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "МОН-П4", "МОН-П5" төслүүдийн хүрээнд Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудын шинэтгэл, өргөтгөлд зориулан импортоор нийлүүлсэн, нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ