A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын 2019 оны А/184-р хүчингүй болсон/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл/

2001 оны 4 сарын 20 өдөр Улаанбаатар хот

Дугаар 67

“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Татварын ерөнхий хууль”-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. «Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл» (ТБ-4) маягтыг 1 дүгээр хавсралтаар, «Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэлийн өөрчлөлт»(ТБ-4А) маягтыг 2 дугаар хавсралтаар, татварын албадад хөтлөгдөх «Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, үнэлгээний нэгтгэл» (Нэгтгэл-ТБ4) маягтыг 3 дугаар хавсралтаар, Татварын албадаас ҮТЕГ-т ирүүлэх «Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэлийн товчоо» (Товчоо-ТБ4) маягтыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү маягтуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны татварын албадын дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс (Я.Батцоож), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс (Л.Бадамцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Л.ЗОРИГ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Хүчингүй болсонд тооцох тухай

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/184

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271дүгээр зүйлийн 271.6.2, 271.6.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 1-1/1352 дугаар албан бичгийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3."тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх, мөн хуулийн 64.1.3ахиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална." гэж заасан нөхцлийг хангахгүй болсон Татварын ерөнхий газрын даргын "Маягт батлах тухай" 2001 оны 67 дугаар тушаал, "Тайлангийн маягт заавар батлах тухай" 2001 оны 235 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Татварын ерөнхий газрын даргын "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал батлах тухай" 2010 оны 322 дугаар тушаалыг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөж эхлэсэн өдрөөс буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хүчингүй болсонд тооцсон тушаалуудыг хасуулах хөдөлгөөн хийлгэхийг Хуулийн хэрэгжилтийг хангах газар /Д.Мөнхтуул/-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ