A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дугаар 23 Улаанбаатар хот

Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Гэрчилгээний загвар, түүнийг нөхөх заавар батлах тухай” 13 тоот тушаалын 1 дэх заалтын “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тэмдгийн загварыг 4 дүгээр” гэснийг, мөн 2 дахь заалтын “в”, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай;

2. Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Гэрчилгээний загвар, түүнийг нөхөх заавар” батлах тухай 13 тоот тушаалд “4. Энэ тушаал гарсантай холбогдуулан ҮТЕГ-ын даргын 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 65 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн 4 дэх заалт нэмсүгэй.

ДАРГА Л.ЗОРИГ

2004 оны 2 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2358 дугаарт бүртгэсэн.