A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1973 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 10/30

Улаанбаатар хот

                                       БНМАУ-ЫН ГЭР БҮЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

БНМАУ-ын Аpдын Их Хуpлын чуулганааp батлагдаж 1973 оны 10- саpын 1-нээс хүчин төгөлдөр болсон "БНМАУ-ын гэp бүлийн хууль" нь коммунист ёс суpтахууны заpчмааp үүссэн манай социалист гэp бүлийн гишүүдийн эpх ашгийг хамгаалах, гэpлэгсдийн нийгэмд гүйцэтгэх болон үp хүүхдээ хайpлаж, асpамжлан хүмүүжүүлэх үүpэг хаpиуцлагыг дээшлүүлэн гэp бүл, ахуйн хаpилцаанд үлдсэн аливаа хоцpогдмол дадал заншлыг аpилгах нийгмийн ач холбогдол бүхий аpга хэмжээ юм.

Гэp бүлийн энэхүү хуульд дэвшүүлсэн зоpилгыг нийгмийн амьдpалд хэpэгжүүлэх нь тус улсын шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны чухал зоpилт болж байна.

Гэp бүлийн маpгааныг хянан шийдвэpлэж байгаа шүүх болон шүүгчийн ажиллагаа нь социалист гэp бүлийг бэхжүүлэх, гэp бүлийн хаpилцааг улам боловсpонгуй болгох, гэp ахуйн хаpилцаанд гэpлэгсдийн эpх тэгш байдлыг хангах, нийгмийн өмнө гэp бүлийн хүлээх үүpгийг дээшлүүлэх, ялангуяа хүүхдээ хүмүүжүүлэх талааp хуульд заасан эцэг, эхийн хаpиуцлагыг өндөржүүлэхэд чиглэгдэх ёстой.

БНМАУ-ын гэр бүлийн шинэ хуулийн хэм хэмжээг тус улсын шүүн таслах ажиллагаанд нэгдмэл зөв хэрэгжүүлэх зорилгоор Улсын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:
1.(Энэ заалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

2.Гэр бүлийн эрхийн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхдээ БНМАУ-ын гэр бүлийн хууль, уг хуулийг дагаж мөрдөх талаар СнЗ-өөс батласан заавар, Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын тогтоол болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгож байсугай.
/ энэ заалтын " СнЗ-өөс баталсан заавар" гэсэн үгийг  Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хассан/

3.Гэрлэлт цуцлах тухай асуудал нь БНМАУ-ын ИБШХ-ийн 18-р бүлгийн 2-т зааснаар өргөдлөөр  авч хэлэлцэх хэрэг учир, хэргийг шүүх хянан хэлэлцэхдээ эхнэр буюу нөхрийн аль нэг нь заавал өргөдөл гаргасан нөхцөлд хянан шийдвэрлэж байвал зохино.

Гэрлэлт цуцлах хэргийг зохигчдын тайлбар, гэрлэлт цуцлах болсон шалтгаан зэргийг бүх талаас нь шинжлэн судалж, нотлох баримтанд тулгуурлан шийдвэрлэж байхын дээр цаашдын амьдралд ноцтой хор нөлөөгүй, засаж болох шалтгаантай гэр бүлийг шүүх хуралд бэлтгэх болон шүүх хурлын ажиллагааны аль ч үед эвлэрүүлэхийг онцлон анхаарч байх нь зүйтэй.

4.Зохигчид байцаан шийтгэх ажиллагааны явцад эвлэрвэл ИБШХ-ийн 174-р зүйлийн 3-ийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож магадлал гаргана. Хэрэв гэрлэгсэд нь хоорондоо тохиолдлын чанартайгаар үүссэн ноцтой биш маргаан, түр зуурын эвдрэл болон бусад үндэстэй биш шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нь тогтоогдсон бол байцаан шийтгэх ажиллагааны явцад гэрлэгсэд эвлэрээгүй ч гэсэн гэрлэлт цуцлах явдлыг ИБШХ-ийн 174-р зүйлийн 4-д зааснаар шүүх татгалзах шийдвэр гаргаж байвал зохино.

Гэрлэгсдийн болон тэдний хүүхдийн эрх ашгийг хамгаалж зохигчдыг эвлэрүүлэх талаар тодорхой ажил зохиох шаардлагатай нөхцөлд гэр бүлийн хуулийн 28-р зүйлийн 2-д заасныг баримталж хэрэг шийдвэрлэх явдлыг 6 сар хүртэл хугацаагаар магадлалаар түдгэлзүүлж байсугай.

Гэрлэгсдийн хооронд үүсэн гарч байгаа маргаан зөрчлийн талаар шүүх хурал буюу байцаан шийтгэх ажиллагааны явцад илэрч тогтоогдсон шалтгаан нөхцөлийг тэдний ажиллаж амьдарч байгаа хамт олон, харьяалах захиргаа, олон нийтийн байгууллагаар засуулахын тулд энгийн магадлалаар мэдэгдэж түүний мөрөөр үр дүнтэй ажил зохиолгож биелэлтэнд нь хяналт тавьж, тэдгээр байгууллагатай хамтран ажиллаж байвал зохино.

5.Гэрлэгсэд эвлэрэх боломжгүй, тэднийг эвлэрүүлэх нь коммунист ёс суртахууны зарчимд харш, аль нэгий нь эрх ашиг хохирох үндэстэй байдал тогтоогдвол гэр бүлийн хуулийн 28-р зүйлийн 3 дахь заалтыг баримтлан гэрлэлтийг цуцалж байсугай.

Эвлэрэх боломжгүй буюу коммунист ёс суртахууны зарчимд харш үндэс гэдэгт байнга ууж согтууран гэр ахуйн амьдрал үр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэж, халамжлан хайрлахгүй хэрцгий догшин авирлах, бэлгийн харьцаагаар тохиромжгүй болох, 5-аас дээш жилийн хоригдох ялаар шийтгүүлж түүнээ биечлэн эдлэх болсон зэрэг хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй бусад байдлууд байж болохыг тайлбарласугай.

6.Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахдаа гэр бүлийн хуулийн 30-р зүйлд заагдсан гэрлэлт цуцлахыг шаардах эрхгүй тохиолдол байгаа эсэхийг юуны өмнө анхаарч уг тохиолдол илэрвэл эмчийн акт, хүүхдийн гэрчилгээний хуулбарыг авч өргөдөлд нь хавсаргаж, гэрлэлт цуцлах хэргийг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх магадлал гаргаж байсугай.

7.Гэр бүлийн хуулийн 26, 27-р зүйлүүдэд заасан шалтгаанаар гэрлэлт цуцлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан нөхцөлд зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй, аль нэг нь нөгөөгөөсөө хөдөлмөрийн чадваргүйн улмаас болон хүүхдийн тэтгэвэр, тэтгэмж шаардаагүй байвал уг хүсэлтийг ИБШХ-ийн 106-р зүйлийн 3-ыг удирдлага болгон шүүгчийн тогтоолоор авч хэлэлцэхээс татгалзаж, хуулийн хүчин төгөлдөр болсны дараа харьяалах гэр бүлийг бүртгэх байгууллагад шүүгчийн тогтоолын хуулбар ба өргөдлийг авч очихыг хүсэлт гаргагчид зөвлөж байвал зохино.

Хэрэв зохигчид гэрлэлт цуцлахдаа харилцан зөвшөөрч байгаа боловч эд хөрөнгө, үр хүүхдийн талаар маргаантай бол шүүх шууд хүлээн авч шийдвэрлэнэ.

8.БНМАУ-ын гэр бүлийн хуулийн 4-р зүйлд зааснаар " . . . гэрлэснээ бүртгүүлээгүй бол тэдгээрийн хооронд энэ хуулинд заасан эрх үүрэг үүсэхгүй" гэсэн заалтыг шүүн таслах ажилд хэрэгжүүлэхдээ 1951 оноос хойш гэрлээд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн хооронд маргаан гарвал зөвхөн эцэг тогтоож, тэтгэвэр гаргахаас өөр асуудлыг гэр бүлийн хуулиар зохицуулахгүй учрыг тайлбарласугай.

Хэрэв гэрлэлтийн бүртгэлгүй хүмүүсийн хооронд эд хөрөнгөний маргаан гарвал шүүх ердийн журмаар хүлээн авч иргэний хуулийн холбогдох зүйл ангийг баримтлан шийдвэрлэж байвал зохино.

Харин 1951 оноос өмнө гэрлэгсэд гэрлэлт бүртгүүлээгүй ч гэсэн гэр бүлийн хуулинд заасан бүх эрх үүрэг байх учир тэдний гэрлэлтийг цуцлахаас бусад үр хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх үүрэг, эд хөрөнгөний бүх асуудлыг бүртгэлтэй гэр бүлийн адилд үзэж гэр бүлийн хуулийн холбогдох зүйл ангийг баримтлан шийдвэрлэж байсугай.

9.1951 оноос өмнө гэрлэгсдийн аль нэг нь нас барж эхнэр, нөхрийн нэг нь хууль цаазны ач холбогдол бүхий баримт тогтоолгохыг хүсвэл нотлох баримтад тулгуурлан гэр бүлийн хуулийн 4-р зүйлийн 2-д зааснаар гэрлэлт нь хүчинтэй гэдгийг магадлаж болно.

1951 оноос хойш бүртгэлгүй ханилж байгаад аль нэг нь нас барсан нөхцөлд тэднийг гэр бүл байсан гэж магадалж болно.

10.Гэр бүлийн хуулийн 34-р зүйлийг шүүхийн практикт хэрэглэхдээ мөн хуулийн 3, 8, 10, 35 -р зүйлүүдийн заалтуудыг анхаарч байх шаардлагатай бөгөөд гэрлэгсэд нь өөрийн сайн дураар биш бусдын хавчлага, эрхшээлд гэрлэсэн буюу эсвэл эмгэг өвчний улмаас өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй байсны улмаас гэрлэхийг зөвшөөрсөн, эдгэрснийхээ дараа гэрлэлтээ үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа тийм гэрлэлтийг хүчингүйд тооцохоор шийдвэр гаргаж болохыг тайлбарласугай.

11.Хүүхдийн асрамжийг шүүхийн журмаар тогтоох тухай асуудлыг гагцхүү гэрлэлт цуцлах хэргийг хянаж шийдвэрлэх үед буюу хууль бусаар хүүхэд авсан хүнээс эцэг, эх нь хүүхдээ эргүүлэн авахыг хүссэн тохиолдолд гэр бүлийн хуулийн 29, 43-р зүйлүүдийн аль тохирохыг баримтлан шийдвэрлэж байвал зохино.

12.Гэрлэлт цуцлуулах үед эцэг, эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож болох боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс дор дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж шүүх өөрөөр шийдвэрлэх эрхтэй. Үүнд:

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ эцэг, эх нь үр хүүхдээ асарч хамгаалах талаар адил тэгш эрх үүрэгтэй гэдгийг удирдлага болгох боловч шүүх эцэг, эхийн аль нь хүүхэддээ илүү анхаарал тавьдаг, хэн нь сайн хүмүүжил олгох чадвар болоцоотой, хүүхдийн насны байдал, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хэнд нь илүү дассан зэрэг байдлыг шалган тогтоосны эцэст хүүхдэд ашигтай талыг харгалзан эцэг, эхийн хэнд асрамжлуулах асуудлыг шийдвэрлэж байвал зохино.

Эцэг, эхийн аль нэг нь материалын болон орон сууц, ахуй нөхцөлөөр нөгөөгөөсөө илүү байгаа байдлаар хүүхдийг түүний асрамжинд үлдээх үндэс болно гэж үзэж болохгүй.

Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ асрамжлах ба харгалзан дэмжигч байгууллагын төлөөлөгч, прокурорыг оролцуулж байх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл 9 наснаас дээш хүүхдийг шүүх хурлын өмнө тусгай байранд урин ирүүлж маргаж байгаа эцэг, эхээс тусад нь сурган хүмүүжүүлэгч буюу насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комиссын гишүүд, хуулийн зөвлөгчийг байлцуулан саналыг асуух, зарим тохиолдолд эмч, сурган хүмүүжүүлэгч, туршлагатай хүмүүсээр бүрдсэн эксперт томилж хүүхдийн асрамж хүмүүжлийн байдлын талаар дүгнэлт гаргуулж болохыг тайлбарласугай.

13.БНМАУ-ын гэр бүлийн хуулийн 16, 18-р зүйлд зааснаар гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын өмч ба хуваарьт өмчийг тус тусад нь зааглан тогтоож, хэрэв дундын өмчийн талаар маргаан гарвал хуулийн 19-р зүйлд заасан үндэслэлээр ноогдох хэмжээг тогтоон өгч байвал зохино.

Хамтран өмчлөх дундын өмчийг хуваахдаа гэр, орон сууц, машин зэрэг хувааснаас болж хэрэгцээт чанараа алдах зүйлүүдийг гэр бүлийн гишүүдийн хэрэгцээний байдлыг харгалзан хуваарилж, үнийг нь тэнцүүлэн хуваах ба ажил мэргэжилд зориулагдсан хэрэгсэл, хувцас хэрэглэлийг тус бүрд нь олгож байвал зохино. Анх нийлж суухдаа хэн нэгнийх нь хувийн хадгаламжинд байсан мөнгө нь салах үед дундын орлогоос нэмэгдээгүй бол анхны хуваарьт өмч гэж үзэх бөгөөд дундын орлогоор нэмэгдэж арвижсан бол нэмэгдсэн хэсгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчинд тооцон хувь адил хуваан олгож байвал зохино.

Харин уран бүтээл, гавьяат үйлсэд олгогдсон шагнал, шинэ бүтээл нээлтийн шагнал, банкны хадгаламжийн хүү зэрэг нь хуваарьт өмч болохыг тайлбарласугай.

14.Гэpлэлтийн бүpтгэлгүй ханилан сууж байсан хүмүүс хүүхдийн тэтгэвэp тогтоолгохыг хүссэн нөхцөлд шүүх гэp бүлийн хуулийн 37-p зүйлийг баpимтлан эцэг тогтоох асуудлыг заавал шийдвэpлэсний эцэст тэтгэвэp тогтоодог пpактикийг жуpам болговол зохино.

15.Зохигчид гэp бүлийн байдлыг бүpтгэх байгууллагад хамтpан гаpгасан өргөдлөөр хүүхдийг эцгээp нь овоглож бүpтгүүлсэн буюу гэpлэлтээ бүpтгүүлсэн хүмүүсийн хүүхдийн эцгийг тогтоох шааpдлагагүй болохыг тайлбаpласугай.

Гэpлэснээ бүpтгүүлсэн боловч бүpтгүүлэхийн  өмнө төрсөн хүүхдийн эцгийн талааp маpгаан гаpвал нотлох баpимтыг хянан үзэж эцэг тогтоох асуудлыг шийдвэpлэж байвал зохино.

16.Эцэг тогтоох болон тэтгэвэp гаpгуулах тухай нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн сонгон авах хаpьяалал гэдгийг онцгой анхааpч хаpьяаллын биш гэсэн үндэслэлээp нэхэмжлэлийг татгалзаж болохгүй.

Эцэг тогтоолгох хүсэлтийг тэтгэвэp тогтоолгох асуудалтай хамтpуулан гаpгаж болох бөгөөд шүүх энэ асуудлыг нэг шийдвэpээp хамтpуулан шийдвэpлэж байсан пpактикийг хэвээp хэpэглэж болохыг тайлбаpласугай.

Тэтгэвэp тогтоолгох шааpдлага тавиагүй буюу шааpдсан боловч шүүх хуpлын өмнө зохигчид тэтгэвэp гаpгуулахгүйгээp тохиpолцсон нөхцөлд зөвхөн эцэг тогтоох асуудлыг магадлалааp шийдвэpлэж, ИБШХ-ийн 134-p зүйлийг баpимтлан хүүхдийн тэтгэвэp авахгүй гэсэн зохигчдын тохиpолцоог баталж, хэpгийг хэpэгсэхгүй болгож байсугай. Энэ нь дахин нэхэмжлэл гаpгахад саад болохгүй.

17.Хүүхдийн эцэг тогтоох асуудлыг шийдвэpлэхдээ эцэг мөн гэж үзэх шууд баpимт бичигт эpгэлзээтэй байвал хаpиуцагч нь хүүхдийн эхтэй ханилж эхэлсэн ба хүүхдийн олдсон, төpсөн хугацааг нягтлан хянаж, хүүхдийн эцэг лавтай мөн болохыг нотлох бусад баpимтыг бүpдүүлж шүүх хуpалд зохигчид, пpокуpоp, сониpхогч иpгэд ба байгууллагын төлөөлөгч зэpэг оpолцох бололцоотой оpолцогчдыг татан оpолцуулж тал бүpээс нь хянан үзэж байсугай.

Шааpдлагатай гэж үзвэл заpим тохиолдолд мэpгэжлийн шинжээчээp зохигчдын цусны ангилал болон хүүхдийн биеийн гаднах дүpс бичлэг зэpэгт шинжилгээ хийлгэж, хэний хүүхэд байж болох талааp дүгнэлт гаpгуулж болохыг тайлбаpласугай.

18. ( Энэ заалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

19.Гэр бүлийн хуулийн 22-р зүйлд заасан "он удаан жилээр ханилсан буюу эхнэр, нөхрийн аль нэг нь өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн" гэдгийг шүүхийн практикт хэрэглэхдээ "он удаан жил" гэдгийг 10-аас доошгүй жил ханилан суусан нөхцөлийг авч үзвэл зохино. Улсын тэтгэвэр тогтоолгох нас гэдэг нь БНМАУ-ын тэтгэврийн хуулийн дагуу эмэгтэй хүн 55, олон хүүхэдтэй бол 50, эрэгтэй хүн 60 нас хүрсэн байхыг тайлбарласугай.

20, 21, 22, 23 дугаар зүйлүүдийг БНМАУ-ын Дээд Шүүхийн 1983 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

24.Гэр бүлийн хуулийн 31-р зүйлд заасан шүүхийн шийдвэрээр хураах улсын тэмдгийн хураамжийг гэр бүл салахад хүргэсэн зохигчдын гэм буруугийн хир хэмжээ, зохигчдын аль нэг нь хэд дэх удаа салж байгааг харгалзан хэнд хичнээн төгрөгийн хураамж оногдуулахыг шийдвэртээ зааж байвал зохино.

3охигчдод оногдуулсан хураамжийн нийлбэр нь 1000 төгрөгнөөс хэтэрч болохгүй.

25.Хүүхдийн болон бусад төрөл саднаа тэжээн тэтгэх тэтгэврийг өөрчлөх буюу чөлөөлөх тухай тэтгэвэр төлөгчийн хүсэлт нь байцаан шийтгэх онцгой ажиллагааны журмаар зохицуулагдахгүй учир ийм гомдлоос тэмдгийн хураамж 5 төгрөг хурааж байгаа практикийг өөрчилж, ИБШХ-ийн 76-р зүйлийн 5 дахь заалтыг үндэс болгон тэтгэвэр төлөгчийн жилийн орлогын тэтгэврийн нийлбэр дүнгээс хураамж авч байвал зохихыг тайлбарласугай.

26.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын 1961 оны 2/11, 1963 оны 1/3, 1965 оны 2/7, 1966 оны 7/39-р тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

27.Энэ тогтоолыг нийт шүүгч нарт судлуулж, шүүн таслах ажилдаа нэгдсэн ойлголттой хэрэгжүүлэхийг аймаг, хотын шүүхийн дарга нарт даалгасугай.

28.Гэр бүлийн шинэ хуулийг шүүн таслах ажилд нэгдмэл ойлгож, хэрэгжүүлэх талаар тодорхой удирдлагаар хангаж ажиллахыг Улсын Дээд Шүүхийн иргэний коллегид үүрэг болгосугай.