Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ/ Гаалийн байгууллагын итгэл хүлээсэн аж ахуйн нэгж, байг

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Гаалийн Ерөнхий газрын даргын 2012 оны 09 сарын 27-ны өдрийн А/168 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ/ Гаалийн байгууллагын итгэл хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам /

2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 245

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь :
1. “Гаалийн байгууллагын итгэл хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Энхтуяад даалгасугай.
3. Шаардагдах мэдээллийг ГАМАС-ийн үндсэн санаас тухай бүр гаргаж өгч байхыг Гаалийн стастистик мэдээллийн хэлтсийн дарга Д.Амарсайханд даалгасугай.
4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын даргын 2000 оны 197 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.


                                                                                                     ДАРГА             Х.БААТАР


                                             2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2015 дугаарт бүртгэсэн