Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лабораторийн дүрэм, Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журам/ - /ГЕГ-ын да

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лабораторийн дүрэм, Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журам/ - /ГЕГ-ын даргын 2008 оны 682  дугаар тушаалаар 1 дүгээр хавсралт, 683 дугаар тушаалаар хоёр, гурав, дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2000 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 578

Монгол улсын гаалийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 3 дугаар заалт, МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лабораторийн дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, " Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Гаалийн лабораторийн дүгнэлт"-ийн маягтыг гуравдугаар хавсралтаар, "Шинжээчийн дүгнэлт гаргахад баримтлах журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, гаалийн газар, хороо, салбарыг удирдамж, чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч. Энхтуяа, Гаалийн лабораторийн эрхлэгч С. Цэрэнчимэд нарт үүрэг болгосугай.
3. Гаалийн лабораторийн дүрэм, журам батлагдсантай холбогдуулан "Гаалийн лабораторийн дүгнэлт"-ийн маягт болон ГЛ Маягт 1, ГЛ Маягт 2-ыг хэвлэх ажлыг зохион байгуулахыг Удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Батсуурь, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 3. Рина нарт даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан МУГЕГ-ын даргын 1999 оны 110, 175 тоот тушаалаар батлагдсан журам, маягтыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тушаалыг 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


                                                                         ДАРГА                                                Х.БААТАР


                                                       2000 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1671 дугаарт бүртгэсэн.