A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖАГСААЛТ, ҮНДЭСНИЙ КОДЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр                          Дугаар 567                      Улаанбаатар хот

 

  Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцийн 16 дугаар зүйл, Дэлхийн гаалийн байгууллагын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн NG0163B1 дугаар бүхий зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 268.1.8 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодод оруулах 2012 оны нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Хяналт, эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан дэд дарга /Д.Оюунчимэг/, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга /А.Мурат/ нарт үүрэг болгосугай.


ДАРГА                 Д.ЦЭВЭЭНЖАВ



Улсын бүртгэлд 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3300 дугаарт бүртгэсэн.