Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/

2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                                                    Улаанбаатар хот 




 

Дугаар 676

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 1 дүгээр /энэ хавсралтад ГЕГ-ын даргын 2012 оны 67, 2012 оны 221, 2014 оны А/131, 2015 оны А/209 дүгээр тушаалаар нэмэлт орсон/,
“Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 2 дугаар,
“Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 3 дугаар,
“Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 4 дүгээр,
“Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулж Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 51, 52, 2007 оны 771 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 


                                                                               ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ 



                                                 Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2982 дугаарт бүртгэсэн