Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/

2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                                    Улаанбаатар хот 


 

   


Дугаар 677

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 1 дүгээр,
“Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 2 дугаар,
“Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 3 дугаар,
“Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар/ Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай.
4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.   


                                                    ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ 


                                Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2983 дугаарт бүртгэсэн

 

ГЕГ-ын даргын 2009 оны 363, 2011 оны 254 дүгээр тушаал, ГЕГ-ын 2015-А/106, 2015-А/189 дүгээр тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав.