Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/

2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                                            Улаанбаатар хот 





 Дугаар 680

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 1 дүгээр,
“Бараа устгах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 2 дугаар,
“Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай.
4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


                                                                      ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ


                                   Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2985 дугаарт бүртгэсэн