A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/164

Улаанбаатар хот

Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тариф"-ыг хавсралтаар баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчлэх, тэдгээртэй гэрээ байгуулахдаа энэхүү үнэ, тарифыг мөрдөж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон түүний харьяа аймаг, хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар /С.Энхтүвшин/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ тогтоох тухай" А-342 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/642

Улаанбаатар хот

Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Орчны чанарын хяналт шинжилгээний ажил, үйлчилгээний хөлс, үнэ тариф"-ыг хавсралтаар баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчлэх, тэдгээртэй гэрээ байгуулахдаа энэхүү үнэ, тарифыг мөрдөж ажиллахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон түүний харьяа аймаг, нийслэлийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар /Л.Оюунжаргал/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тариф"-ыг шинэчлэн тогтоох тухай" 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/164 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ