Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам/

2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 536

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 266 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                  ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ


Улсын бүртгэлд 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2941 дугаарт бүртгэсэн