Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам/

2008 оны 10 дугаар сарын 30                                                                                                                                                         Улаанбаатар хот





Дугаар 692

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 23.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. “Ангиллын кодын урьдчилсан шийдвэр”-ийн сан үүсгэх, түүнтэй ажиллах программ боловсруулах, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн газар /Н.Болд/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалыг 2008 оны 11 дүгээр сарын 03–ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 


     ДАРГА              Д.ЦЭВЭЭНЖАВ 


             Улсын бүртгэлд 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2967 дугаарт бүртгэсэн