- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам/
2008 оны 10 дугаар сарын 30
Дугаар 692
Улаанбаатар хот
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 23.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. "Ангиллын кодын урьдчилсан шийдвэр"-ийн сан үүсгэх, түүнтэй ажиллах программ боловсруулах, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн газар /Н.Болд/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалыг 2008 оны 11 дүгээр сарын 03–ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Улсын бүртгэлд 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2967 дугаарт бүртгэсэн
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар А/25
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2021 оны 08/06 тоот шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 692 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлсон шийдвэр гаргахтай холбоотой програм боловсруулж нэвтрүүлэх, сан үүсгэх, хөтлөх ажлыг зохион байгуулахыг Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газар /Д.Зоригоо/, Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д тус тус үүрэг болгосугай.
4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Ц.Гэндэнцэвээн/-д даалгасугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A