A

A

A

Бүлэг: 1979

ГЕГ-ын даргын 2015-06-18-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар хүчингүй болсон

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журам/

2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 22

Гаалийн тухай хуулийн 249.4 дэх хэсэг, 271.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. ”Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Д.Оюунчимэг/ -т даалгасугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын “Журам, заавар батлах тухай” 2005 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 778 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалыг 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ


Улсын бүртгэлд 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3217 дугаарт бүртгэсэн