A

A

A

Бүлэг: 1979
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам/
 

2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр                                                                          Дугаар 388                                                                Улаанбаатар хот




 

 
Гаалийн тухай хуулийн 67.3 дахь хэсэг, 271.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам” –ыг 1 дүгээр, “Гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх нутаг дэвсгэрийн багцын хуваарилалт”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг зохион байгуулж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Д.Оюунчимэг/, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т даалгасугай.
3. Энэ тушаалыг 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 674 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ


Улсын бүртгэлд 2010 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 3185 дугаарт бүртгэсэн.

 

 

ГЕГ-ын даргын 2014 оны 3 сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаалаар орсон нэмэлтийг тусгав.