A

A

A

Бүлэг: 1979

ХЗДХС-ын 2017.06.06-ны 1-1/2330 дугаар дүгнэлтээр бүртгэлээс хассан.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх, хадгалах заавар /

2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 573

Улаанбаатар хот

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 278.4, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн ТУШААХ нь:

1. "Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх, хадгалах заавар"-ыг хавсралтын ёсоор баталсугай

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/-т даалгасугай

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 69 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай

ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ