A

A

A

Бүлэг: 1979

ХЗДХС-ын 2017.06.06-ны 1-1/2330 дугаар дүгнэлтээр бүртгэлээс хассан.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх, хадгалах заавар /

2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот




 

Дугаар 573

 

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 278.4, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн ТУШААХ нь:

1. “Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх, хадгалах заавар“-ыг хавсралтын ёсоор баталсугай

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/-т даалгасугай

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 69 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай


 

                                                                    ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ


Улсын бүртгэлд 2008 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 2945 дугаарт бүртгэсэн