A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-06-21-ний А/236-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам/

2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 638

Дугаар 638

Гаалийн тухай хуулийн 25.1, 232.2, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2.Гаалийн бүрдүүлэлтийг дор дурдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай:

2.1.хилийн боомтод ажиллаж буй гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд;

2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;

2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;

2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагуудын хооронд.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 817 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2011 оны 01 дугаар сарын01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ