Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам/

2009 оны 6 дугаар cарын 18-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 298/41

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Гаалийн тухай хуулийн 262.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэс /Д.Дэлгэрцоо/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаалыг 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА    Д.ЦЭВЭЭНЖАВ                                              ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН  ДАРГА    Н. ЧИНБАТ 


                                             Улсын бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3044 дүгээрт бүртгэсэн