A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хамтран ажиллах журам/

2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 05/06/06

Дугаар 05/06/06

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ТУШААХ нь:

1.”Хамтран ажиллах журам “-ыг 1-р хавсралтаар, “Материал шилжүүлсэн тухай тэмдэглэл”-ийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Ж.Батбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга Б.Болдбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаны дарга Т.Бадамханд нарт даалгасугай.

3. Энэхүү тушаалыг 2003 оны 01-р сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГА Х.БААТАР ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ П.СҮНДЭВ