A

A

A

Бүлэг: 1979

2016оны А/81 тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, тусгай журам /

2003 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 348

Дугаар 348

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2-ын 2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, тусгай журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т даалгасугай.

3.Энэ тушаалыг 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БААТАР

2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2124 дүгээрт бүртгэсэн