Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /Галт зэвсгийг улсын хилээр оруулахад зөвшөөрөл олгох, гаалийн шалгалт хийх журам/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЦЕГ-ын дарга, ГЕГ-ын даргын хамтарсан 2012 оны 05 сарын 29-ний өдрийн 300/А85 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /Галт зэвсгийг улсын хилээр оруулахад зөвшөөрөл олгох, гаалийн шалгалт хийх журам/

2002 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот




 

Дугаар 36/34

Монгол улсын "Галт зэвсгийн тухай хууль"-ийн 15.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Галт зэвсгийг улсын хилээр оруулах зөвшөөрөл"-ийн маягтыг нэгдүгээр, Галт зэвсгийг улсын хилээр оруулахад зөвшөөрөл олгох, гаалийн шалгалт хийх журам"-ыг хоёрдугаар, Галт зэвсгийг улсын хилээр оруулсан мэдээ"-ний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг 2002 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын алба /цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид/, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/- д даалгасугай.


                          ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА                        ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦАГДААГИЙН ХУРАНДАА ДАРГА


                                      Д. САНДАГ-ОЧИР                                                                                                      Х. БААТАР
                                                 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2133 дугаарт бүртгэсэн