A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676, 677, 678 дугаар тушаалд/

2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 254

Дугаар 254

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр Хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын хүснэгтэд дараахь нэмэлт оруулсугай.

18 Гаалийн баталгаат бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах:
Цагааннуур, Боршоо, Ярант, Тэс, Бургастай, Арцсуурь, Гашуун сухайт 457 700
Ханх ,Ульханмайхан 458 700
Эрээнцав, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг 459 700
19 Гаалийн баталгаат бүсээс гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах
Олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах 461 700 720 750
Гадаад орны засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах 462 700 720 750
Монгол Улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах 463 700 720 750
20 Гаалийн баталгаат бүсээс гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг гаалийн болон бусад татварыг төлүүлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах 490 461-463

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 4.6 дахь заалтыг "4.6. Гаалийн нутаг дэвсгэрт бараа боловсруулах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн хүсэлтийг тухайн гаалийн байгууллага шийдвэрлэж, Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарьт

тусгайлан оруулж, журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллана." гэж өөрчлөн найруулсугай.

3.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 677 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг хилийн чанадад буцаан гаргах горим хэрэгжүүлэх журам"-ын 2.4 дэх заалтын хүснэгтийн 7-д хамаарах "'...401-403..." гэсний ард "421" гэж нэмсүгэй.

4. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 4.1.4-т "Энэ дэд заалт гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консулд хамаарахгүй" гэж нэмсүгэй.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 5.1, 5.2, 5.3 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болгосугай.

6.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын 6 дугаар хүснэгтэд дараах нэмэлт оруулсугай.

Баянхошуу 414 шаардахгүй
7. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Д.Оюунчимэг/-д, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т, Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

8.Энэ тушаалыг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ