Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГЕГ, ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан 2012 оны 05 сарын 29-ны А/84/04/301 дугаар шийдвэрээр хүчингүй болсон/

 

ГЕГ, ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан 2012 оны 05 сарын 29-ны А/84/04/301 дугаар шийдвэрээр хүчингүй болсон
 

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ/ Улсын хилээр нэвтрүүлэх авто тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, бүртгэх журам /

2003 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 255/179/307

Монгол Улсын хилээр нэвтрүүлж буй авто тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах, хяналт, шалгалтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:
1. МУГЕГ, ХЦУГ, ЦЕГ-ЫН ДАРГЫН 2001 оны 515/539/232 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх авто тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, бүртгэх журам”-д дараахь нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсугай.
А. Журмын хоёр дахь бүлгийн 2.6-ийн дараа
2.6.1. Тээврийн хэрэгслийн эзэмшигч гаалийн байгууллагаас олгосон гаалийн мэдүүлэг /ягаан өнгөтэй/-ийг үрэгдүүлсэн бол гаалийн удирдах төв байгууллагад өргөдөл гаргаж зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
2.6.2. Гаалийн мэдүүлэг дээрх гаалийн улсын байцаагчийн хувийн дугаар бүхий тэмдэг дутуу болон бүдэг дарагдсан бол ГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд тухайн мэдүүлэгийг хянуулж, тус албаны хяналтын тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зурж баталгаажуулснаар гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно” гэж,
Б. Журмын тав дахь бүлэгт
“5.2 Гаалийн мэдүүлэгт хяналтын болон хувийн дугаар бүхий тэмдгийг тод дараагүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг баталгаажаагүйд тооцож тухайн буруутай этгээдэд Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн нэмэлт заалтуудыг оруулах.
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/, Хилийн цэргийг удирдах газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтэс /А.Лхагвасүрэн/, Замын цагдаагийн газар /Ц.Амгаланбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаалыг 2003 оны 5 дугаарын 1-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй .
2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2140 дүгээрт бүртгэсэн