A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Гаалийн Ерөнхий газрын даргын 2012 оны 09 сарын 27-ны өдрийн А/168 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийх журам/

2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 718

Дугаар 718

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2.2 дахь заалт болон Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 341 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийх журам”-д дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:

1/ 1.1.дэх заалтыг дараах байдлаар өөрчлөх:

“1.1.Химийн бодисоос бусад бүх төрлийн бараа, тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдүүлэлт /цаашид “бичиг баримтын бүрдүүлэлт” гэх/-ийг урьдчилан хийж болно.

2/ 2.1.дэх заалтыг 2.1.1 гэж өөрчлөн дугаарлах.

3/ 2.1.2 дахь заалтыг шинээр нэмэх:

“2.1.2.Бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийлгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мэдүүлж буй барааныхаа ангиллыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн 8 оронтой кодын түвшинд тодорхойлно. Барааны хими, физикийн шинж чанар, найрлага бүтцийг тодорхойлох шаардлагатай тохиолдолд дээж, сорьцыг Гаалийн төв лабораторид хүргүүлж дүгнэлт гаргуулна.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар, орлогын хэлтэс /Б. Доёддорж /-т даалгасугай.

3.Тушаалыг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Х. БААТАР