Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалд/

МОНГОЛ УЛС ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалд/

2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 632

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 230.1, 268.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15.1, 15.2 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын хоёрдугаар хавсралтын 11 дэх мөрийн дараах хүснэгтийн байгаа "... /20 сая болон түүнээс дээш хэмжээний гадаад валют, чектэй бол санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байх үүрэгтэй./” гэснийг тус хавсралтаас хассугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/-д даалгасугай.
3. Энэ тушаалыг 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


                                                                           ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ


Улсын бүртгэлийн 2008 оны 10 сарын 20-ний 2952 дугаарт бүртгэсэн