Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг/

2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот




 

Дугаар 573

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 55.5 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.”Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн Үндсэн маягтыг 1 дүгээр, Нэмэлт маягтыг 2 дугаар, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хавсралт”-ыг 3 дугаар, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ыг 4 дүгээр, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/, Статистик, дүн шинжилгээний хэлтэс /Б.Цог/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн Ерөнхий Газрын даргын 2008 оны 675, 2009 оны 583 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалыг 2010 оны 11 дүгээр сарыны 25 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


 

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ


 

Улсын бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 3204 дүгээрт бүртгэсэн
/Уг тушаалд ГЕГ-ын даргын 2011 оны 88, 475, 2012 оны А/68, 2014 оны А/122 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/