Хэвлэх DOC Татаж авах
МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ачааны манифест/, ГТЕГ-ын 2016-06-21-ний А/238-р тушаалаар хүчингүй болсон/

/ГТЕГ-ын 2016-06-21-ний А/238-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ачааны манифест”, “Хавсралт манифест”, “Тээврийн мэдүүлэг”-ийн маягт, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд бичигдэх “Ачааны манифест”, “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам/

 

 

2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр                                                             Дугаар 256                                          Улаанбаатар хот

 

  Гаалийн тухай хуулийн 36.2 дахь хэсэг, 271.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Ачааны манифест”-ын маягтыг 1 дүгээр, “Хавсралт манифест”-ын маягтыг 2 дугаар, “Тээврийн мэдүүлэг”-ийн маягтыг 3 дугаар, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд бичигдэх “Ачааны манифест”-ыг 4 дүгээр, “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 49, 2007 оны 212, 2007 оны 778 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалыг 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


 

ДАРГА                                                         Д.ЦЭВЭЭНЖАВ


 

Улсын бүртгэлд 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3258 дугаарт бүртгэсэн.