Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалд/

 

ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон

2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот





Дугаар 402

Гаалийн тухай хуулийн 26.2 дахь хэсэг, Сангийн сайдаас өгөгдсөн чиглэл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 07 сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний жагсаалтын 9 дэх хэсгийг:
Үйлчилгээний хураамж болон төлбөрийн төрөл                              Хураамж болон төлбөрийн хэмжээ
9.     Экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн         
бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд                                             - 1000 төгрөг            
Үүнээс 1000 кг нүүрс тутамд                                                                   - 1500 төгрөг
гэж өөрчилсүгэй.
2.Экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийхэд тооцон авч байсан үндсэн мэдүүлгийн 7000 төгрөг, нэмэлт мэдүүлгийн 1200 төгрөгийн гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг авахгүй байхаар тогтоосугай.
3.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн хэлтэс /М.Өлзийбат/-т даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 181 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ