A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаарт/ ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон

2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 293

Дугаар 293

Гаалийн тухай хуулийн 26.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шйидвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын 1-ийг “Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г 1 дүгээр, “Гаалийн төв болон салбар лабораторийн шинжилгээний хураамжийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.” гэж өөрчлөн найруулсугай.

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын хавсралтад дараахь нэмэлт оруулсугай:

а/ “хавсралт” гэсний өмнө “1 дүгээр” гэж,

б/ Энэ тушаалын хавсралтыг “Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын 2 дугаар хавсралт” гэж тус тус нэмсүгэй.

3. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг дэд дарга А.Муратад даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 791 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ