Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

       ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон
 

 2009 оны 07 дугаар сарын 27-ныөдөр
Улаанбаатар хот





Дугаар 361

Гаалийн тухай хуулийн 26.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 07 сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-ний жагсаалтын 1, 4 дэх хэсгээс "Хилийн боомтоос бусад гаалийн байгууллагад" гэснийг тус тус хассугай.
2. Энэ тушаалыг 2009 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


                             ДАРГА                 Д. ЦЭВЭЭНЖАВ


              Улсын бүртгэлд 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3066 дугаарт бүртгэсэн