Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалд/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалд/

2009 оны 04 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 176

Гаалийн тухай хуулийн 26.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-ний жагсаалтад:
д/д Үйлчилгээний хураамж болон төлбөрийн төрөл Хураамж болон төлбөрийн хэмжээ
10. Гаалийн   хилээр   нэвтрүүлэх   бараа,   тээврийн   хэрэгсэлд тавьсан нэг удаагийн ломбоны үнэ 1000.00 төгрөг
гэж нэмсүгэй.
2. Ломбоны үнийг "Татвар хураамжийн орлогын хуудас" /Маягт №1/-аар хураан авч, Гаалийн ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 900011036 тоот дансанд төвлөрүүлж байхыг Улаанбаатар хот, аймаг, орон нутаг дахь гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Н.Болдод даалгасугай


                             ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ


                         Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3015 дугаарт бүртгэсэн