Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот




 

Дугаар 363

Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. ГЕГ-ын даргын 2008 оны 676 дугаар тушаалын дараахь хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсугай.Үүнд:
а/ 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ын 2.3 заалтын хүснэгтэд:
16 Хилийн чанадад түр хугацаагаар гаргасан барааг буцаан оруулахад                                                        481   331
17 Хилийн чанадад боловсруулахаар гаргасан барааг буцаан оруулахад: -         барааг боловсруулах, эсхүл баяжуулах -         тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх -         засвар хийх -         барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах                             482 483 484 485     332 333 334 335
б/ 2 дугаар хавсралтаар батлагдсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-д:
“4.6. Дотоодын хэрэглээнд зориулан болосруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын барааг анх бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст ирүүлнэ.”
в/ 3 дугаар хавсралтаар батлагдсан “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ын “4.3...Гаалийн ерөнхий газрын” гэсний дараа “Санхүү, эдийн засгийн хэлтэст, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст тус тус ирүүлнэ.”
г/ 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-д:
“4.13. Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын барааг анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст ирүүлнэ.”
2. ГЕГ-ын даргын 2008 оны 677 дугаар тушаалын дараахь хавсралтад нэмэлт оруулсугай.Үүнд:
а/ 2 дугаар хавсралтаар батлагдсан “Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-д:
“4.6. Хилийн чанадад түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимын барааг анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст ирүүлнэ.”
б/ 3 дугаар хавсралтаар батлагдсан “Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-д:
“4.10. Хилийн чанадад боловсруулах горимын барааг анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад зохих горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст ирүүлнэ.”
в/ 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ын 2.3 заалтын хүснэгтэд:
10 Гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах                                        331   401-403
11 Гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг хилийн чанадад боловсруулах: -         барааг боловсруулах, эсхүл баяжуулах -         тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх -         засвар хийх -         барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах                                                                332 333 334 335       401-403
3. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т, Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д тус тус даалгасугай.
4. Энэ тушаалыг 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


                                   ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ


            Улсын бүртгэлд 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3070 дугаарт бүртгэсэн