Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалд/8 / ГТЕГ-ын 2016-06-21-ний А/236-р тушаалаар хүчингүй болсон/

/ ГТЕГ-ын 2016-06-21-ний А/236-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалд/

2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 475

Гаалийн тухай хуулийн 271.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хавсралт"-ын "Манифестийн ..." гэснийг "Манифестын" гэж өөрчилсүгэй.
2. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ын "Нэг"-ийн 1.20 дахь хэсэг, "Хоёр"-ын G, "Гурав"-т дараахь агуулга бүхий нэмэлт оруулсугай:
"1.20-ийн "... дугаарыг бичиж хадгална." гэсний дараа "Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар илэрсэн зөрчилд нөхөн бичигдсэн гаалийн мэдүүлэгийн нэг хувийг бараа эзэмшигчдэд, нөгөө хувийг бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн байцаагч шалгалтын баримтанд хадгална.",
"Хоёр"-ын G /Тэмдэглэгээ/-д "...дарж баталгаажуулна." гэсний дараа "Системээс сонгогдсон хяналтын төлвөөс хамааран ногоон бол " G ", улбар шар бол "О", улаан бол "R" үсгээр тэмдэглэнэ.",
"3.5. Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар илэрсэн зөрчилд гаалийн мэдүүлэг нөхөн бичих бол:
3.5.1. мэдүүлгийн үндсэн маягтын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 36, 37, 45, 46, А, D, Е;
3.5.2. нэмэлт маягтын бүх хүснэгтүүдийг нөхөн бичнэ.".
3. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ын "Нэг"-ийн 1.26-д "... хэх ..." гэснийг "дэх" гэж, "Хоёр"-ын 29-ийн "Жишээ 1", "Жишээ 2"-т "Б.нэр" гэснийг "Барааны нэр" гэж, "Х.нэгж" гэснийг "Хэмжих нэгж" гэж, "Дөрөв"-ийн 4.1-д "... манифестийн ..." гэснийг "манифестын" гэж, 4.4-д "... боон ..." гэснийг "болон" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар"-ын "Хоёр"-ын 2.2-ын "Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд ..." гэсний дараа "...бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч мэдүүлгийн алдааг 2.5.18 дахь заалтын дагуу хянаад 2.5.16 дахь заалтын дагуу төлбөрийн мэдээллийг шалгаж, ..." гэж нэмсүгэй.
5. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар"-ын "Хоёр"-т дараахь агуулга бүхий нэмэлт оруулсугай:
"2.5.17. Гаалийн мэдээллийн автоматжуулсан систем /САIS/-ийн "Мэдээлэл" талбарт мэдээлэл ирсэн эсэхийг шалгах",
"2.5.18. Гаалийн мэдүүлгийг хэвлэхийн өмнө хүснэгтүүдийн харилцан хамаарал, уялдаа холбоог дараахь байдлаар нягтална:
2.5.18.1. Сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын код /хүснэгт 1/ хэлцлийн төрлийн код /хүснэгт 8/-той тохирч байгаа эсэх;
2.5.18.2. Барааны нэр төрөл /хүснэгт 21/ шаардлагын дагуу бүрэн, зөв бичигдсэн эсэх /тээврийн хэрэгслийн арал, хөдөлгүүрийн дугаар,
үйлдвэрлэсэн он бүрэн зөв бичигдсэн эсэх/;
2.5.18.3. Барааны нэр төрөл /хүснэгт 21/, барааны код /хүснэгт 23/-той тохирч байгаа эсэх;
2.5.18.4. Гарал үүслийн улс /хүснэгт 24/-ыг тухайн барааны онцлог, илгээгч улстай нь харьцуулан нягтлах;
2.5.18.5. Ангиллын тоо хэмжээ /хүснэгт 25/-г, хэлцлийн тоо хэмжээ /хүснэгт 25/-нд зөв шилжүүлсэн эсэхийг шалгах;
2.5.18.6. Ангиллын хэмжих нэгжээр илэрхийлэгдэх ангиллын тоо хэмжээ зөв тооцоологдсон эсэх /хүснэгт 26/ ("мян.ш"; "мян.кв.ц" зэрэг хэмжих нэгжид хамаарах тоо хэмжээг зөв шилжүүлсэн эсэх; "хос", "ш" хэмжих нэгжээр илэрхийлэгдэх тоо хэмжээ нь бутархай тоо байх
ёсгүй зэргийг анхаарах);
2.5.18.7. Ангиллын хэмжих нэгж "кг" байхад ангиллын тоо хэмжээ /хүснэгт 26/, цэвэр жин /хүснэгт 33/-ийн тоон үзүүлэлт тэнцүү байхыг нягтлах;
2.5.18.8. Нэгжид ногдох зардал /хүснэгт 35/-ыг зөв хуваарилсан эсэх;
2.5.18.9. Ангиллын хэмжих нэгж /хүснэгт 26/-д ногдох Гаалийн нэгж үнэ /хүснэгт 36, 37/-г зөв тооцоолсон эсэх;
2.5.18.10. Гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн дүнг зөв тооцоолсон эсэхийг нягтлах;
2.5.18.11.Тодотгох тоо хэмжээ /хүснэгт Р/ бичигдсэн тохиолдолд тоонд хамаарах бусад хүснэгтүүдийн тооцоолол зөв хийгдсэн эсэх /хүснэгт 26, 45,50.",
"2.23. Гаалийн мэдүүлгийн хүснэгтүүдийг буруу бичсэний улмаас хүчин төгөлдөр болсон мэдүүлгийг дараахь байдлаар засварлана:
2.23.1. Мэдүүлгийг баталгаажуулсан тухайн өдөр засварлах бол хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч САIS програмд алдааны талаар дэлгэрэнгүй тайлбар бичиж, засварлах зөвшөөрлийг олгоно. Тайлбарт мэдүүлгийн засварлах хүснэгтийн дугаар, барааны дэс дугаар, ямар өөрчлөлт оруулах, алдаа гаргасан гаалийн улсын байцаагч болон зуучлагчийн код зэргийг дэлгэрэнгүй бичнэ.
2.23.2. Мэдүүлгийг баталгаажуулснаас хойш буюу тухайн мэдүүлгийн мэдээлэл мэдээллийн санд орсоноос хойш засварлах бол хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч САIS програмд мэдүүлгийг засварлах тухай хүсэлтийг бичиж гаалийн удирдах төв байгууллагын мэдүүлэг, мэдээллийн сангийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид илгээнэ. Хүсэлтэд мэдүүлгийн засварлах хүснэгтийн дугаар, барааны дэс дугаар, ямар өөрчлөлт оруулах, алдаа гаргасан гаалийн улсын байцаагч болон зуучлагчийн код зэргийг дэлгэрэнгүй бичнэ. Гаалийн удирдах төв байгууллагын мэдүүлэг, мэдээллийн сангийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж хүсэлтийг хянаж үзээд шаардлагатай тохиолдолд засвар оруулах эрх нээнэ.
2.23.3. Гаалийн удирдах төв байгууллагын мэдүүлэг, мэдээллийн сангийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж мэдээллийн санд хяналт тавих явцад илэрсэн алдаатай мэдүүлгийг засварлах тухай дэлгэрэнгүй зааврыг САIS програмд бичиж тухайн мэдүүлгийг баталгаажуулсан гаалийн улсын ахлах байцаагч руу буцаана. Энэ үед мэдүүлгийн бичлэг Гаалийн ерөнхий газраас засварт буцаасан" төлөвт орох бөгөөд хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч оруулсан өөрчлөлтөд хяналт тавьж, дахин баталгаажуулна.
2.23.4. Хүчин төгөлдөр болсон мэдүүлэгт өөрчлөлт, засвар оруулсан тохиолдолд анхны хэвлэсэн, алдаатай мэдүүлгийн маягтыг хүчингүй болгохдоо гаалийн мэдүүлгийн цаасан хувиудын /архивт байгаа бол архивын хувийн/ Е хүснэгтэд "Хүчингүй мэдүүлэгт тооцов" дардас дарна.",
2.24. Дээрх засвар өөрчлөлтийг оруулсан тохиолдолд гаалийн улсын байцаагч болон гаалийн улсын ахлах байцаагчид алдаа бүртгэгдэх бөгөөд нэг төрлийн алдааг 3-аас дээш удаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.".
6. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар"-ын "Хоёр"-ын 2.1-ийн "... шалгуурын ..." гэснийг "шалгуур үзүүлэлтийн" гэж, 2.3-ын "... гарсан ..." гэснийг "сонгогдсон" гэж, 2.9 болон 2.16-ын "... байшаагч ..." гэснийг "байцаагч" гэж.
7. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Д.Оюунчимэг/-д үүрэг болгосугай.


ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ