A

A

A

Бүлэг: 1979

2016 оны А/79 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 319 Улаанбаатар хот

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ТИР Конвенцийг хэрэгжүүлэх түр журам/

"ТИР карней ашиглан олон улсын хэмжээнд бараа тээвэрлэх тухай" 1975 оны конвенцийг Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 11 дүгээр сарын 10-нд соёрхон баталсантай холбогдуулан, тус ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "ТИР Конвенцийг хэрэгжүүлэх түр журам"-ыг Хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалыг гаалийн газар, хороодод сурталчлах ажил зохион байгуулахыг бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны хэлтэс /Ж.Батсуурь/-т, ТИР карней бүхий авто тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх талбай байгуулах саналаа мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулах, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаалыг 2003 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Х.БААТАР

2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн 2081 дугаарт бүртгэсэн.