A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2016 оны А/83 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ХАРЪЯА БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 649

“Архидан согтуурахтай тэмцэх тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Улсын Их хурлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол улсын гаалийн хилээр согтууруулах ундааг зөвхөн Сүхбаатар, Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байхаар тогтоосугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн Ерөнхий газрын даргын 2003 оны 714 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

4. Тус тушаалыг 2005 оны 1 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БААТАР

2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2362 дугаарт бүртгэсэн