A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/246 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 134

Дугаар 134

1. Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар боомтоор, үүнээс шонхор шувууг Буянт-Ухаа боомтоор тус тус нэвтрүүлж байхаар тогтоосугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 514 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ