Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГТЕГ-ын 2016-02-24-ний А/44-р тушаалаар хүчингүй болсон/

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/44-р тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ 

 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Гаалийн хяналтын бүсийн журам/

2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр                                                                                                                  Улаанбаатар хот 





Дугаар 619

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь заалт, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. “Гаалийн байгууллага ажиллаж буй хилийн боомтын хашааг гаалийн хяналтын бүсээр тогтоосугай.
3. Энэ журмыг холбогдох байгууллага, иргэдэд сурталчлах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Стратеги, төлөвлөлт, эрх зүй, хамтын ажиллагааны газар /Л. Дэлгэрбаяр/, Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д.Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 759, 760 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тушаалыг 2008 оны10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.


                                                                    ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ


                                           Улсын бүртгэлд 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2963 дугаарт бүртгэсэн