Хэвлэх DOC Татаж авах
БАНКНААС БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНААС БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 9 дүгээр сарын 20 Улаанбаатар хот





Дугаар 452

Банкны тухай хуулийн 11, 16 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх, банкны батлан даалт гаргах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:
1."Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ журам батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1994 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 205 тоот тушаалаар батлагдсан "Арилжааны банкнаас төлбөрийн баталгаа гаргах журам"-ыг хүчингүй болгосугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал)-т даалгасугай.
                                      ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                         О.ЧУЛУУНБАТ