Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ БАЙГУУЛЛАГУУКАД

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ БАЙГУУЛЛАГУУДАД "ЗОХИСТОЙ УДИРДЛАГА"-ЫН ЗАРЧМУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 600


Санхүүгийн салбарын хоёр дахь хөтөлбөрийн талаар Монгол Улс, Азийн хөгжлийн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээний нөхцлийг биелүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Банкны байгууллагуудад "Зохистой удирдлага"-ын зарчмуудыг хэрэгжүүлэх аргачлал"-ыг хавсралтын дагуу баталсугай,
2.Энэхүү аргачлалыг үйл ажиллагаандаа 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдлөг болгож ажиллахыг банкуудад үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Л.Чимгээ)-т үүрэг болгосугай.
                                        ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                            О.ЧУЛУУНБАТ