Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТООЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТООЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 23

Банк, Монголбанкнаас зөвшөөрөл авса банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоог боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:
1."Банкны байгууллагын нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцооны зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журам батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 139 тоот тушаалын 3 дугаар заалт, 1 дүгээр хавсралт, 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 445 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүйд тооцсугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналтын газар (Ц.Цолмон)-т даалгасугай.
                                                ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                            О.ЧУЛУУНБАТ