Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ГАДААД ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ГАРГАХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ ГАДААД ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ГАРГАХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 8 дугаар сарын 10 Улаанбаатар хот





Дугаар 383

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Банкаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээний тайлангийн маягтыг 1 дүгээр хавсралтаар, банкны гадаад гүйлгээний тайланг гаргах зааврыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.2000 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн батлагдсан маягтын дагуу гадаад гүйлгээний тайланг сар бүр гаргаж, Монголбанкны Статистик судалгааны газарт ирүүлж байхыг банкны захирлуудад үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын дагуу гадаад гүйлгээний төлбөрийн баримтуудад гүйлгээний утгыг банкны харилцагчдаар дэлгэрэнгүй бичүүлж, хяналт тавьж ажиллахыг банкны захирлуудад даалгасугай.
4.Энэ тушаалыг батлагдсантай холбоотой Монголбанкны Ерөнхийлөгчийн 1996 оны 3 сарын 25-ны өдрийн 84 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Статистик судалгааны газар (Н. Амар), Валютын бодлого, нөөцийн удирдлагын газар (Г. Төмөрхуяг)-т тус тус даалгасугай.
                                                         ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                 Ж.ҮНЭНБАТ