Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 29 Улаанбаатар хот





Дугаар 623

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны дотоод хяналтын үйл ажиллагааны үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Банк нь дотоод хяналтын үйл ажиллагаандаа мөрдөх заавар журмыг энэхүү үлгэрчилсэн журмыг загвар болгон боловсруулж, 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанкинд хянуулж, бүртгүүлэхийг банкуудын Гүйцэтгэх захирлуудад даалгасугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал), Тамгын газар (Л.Мандал)-т даалгасугай.
                                                     ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                             О.ЧУЛУУНБАТ