Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ДҮРМИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /МБЕ-ийн 2003.4.22-ны өдрийн 192 тоот тушаалаар батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг тусгасан болно /

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ ДҮРМИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /МБЕ-ийн 2003.4.22-ны өдрийн 192 тоот тушаалаар батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг тусгасан болно /

2002оны 12 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 612

Санхүүгийн салбарын хоёр дахь хөтөлбөрийн талаар Монгол Улс, Азийн хөгжлийн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээний нөхцлийг биелүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Банкны дүрмийн үлгэрчилсэн загвар"-ыг хавсралтын дагуу баталсугай,
2."Банкны дүрмийн үлгэрчилсэн загвар"-ыг үндэс болгон өөрийн банкны дүрмийг Банкны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулж Монголбанкинд зохих журмын дагуу бүргүүлэхийг банкны захирлуудад даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хянан шалгалтын газар (Л.Чимгээ)-т үүрэг болгосугай.
                                                   ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                 О.ЧУЛУУНБАТ