Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ТӨЛБӨР ТООЦООНД ЗАЛРУУЛГЫН ГҮЙЛГЭЭ ХИЙХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНкНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
БАНКНЫ ТӨЛБӨР ТООЦООНД ЗАЛРУУЛГЫН ГҮЙЛГЭЭ ХИЙХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 230

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн төлбөр тооцоог боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:
1."Банкны төлбөр тооцоонд залруулгын гүйлгээ хийх, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг мөрдөхөд шаардагдах бүртгэлийн программ хангамжид 2003 оны 7 дугаар сарын 1-ний дотор өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Бүртгэл тооцоо, Мэдээллийн технологийн газар (Б.Лхагвасүрэн)-д даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 263 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод Аудитын газар (Ц.Цолмон)-т даалгасугай.
                                     ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                              О.ЧУЛУУНБАТ